Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо
Үйл явдал
/
2022-07-09

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг Булган аймгийн Нутгийн удирдлагын ордноо зохион байгууллаа. Тангараг өргөх ёслолд Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Алтаншагай оролцож шинээр тангараг өргөж буй төрийн жинхэнэ албан хаагчдад хандаж үг хэллээ. Тэрээр Төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн өргөсөн тангарагтаа үнэнч байхыг нийт тангараг өргөж буй албан хаагчдад захихын ялдамд цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөсөн юм.

Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлийн тогтоолоор 14 байгууллагын 39 төрийн албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.

Тангараг өргөх ёслолын үйл ажиллагаанд Булган аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн дарга, гишүүд, төрийн албан хаагчид, иргэд, хэлтэс, агентлагийн дарга нар оролцлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.201.207)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.