Төрийн дээд одон, медаль гардууллаа
Үйл явдал
/
2022-07-09
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын босгон дээр Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв ТӨҮАТҮГ-ын болон бусад харьяа байгууллагуудын албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагнасныг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Барилга, хот байгуулалтын яамны ахлах шинжээч Б.Оюунчимэг, ахлах шинжээч А.Лхамсэржид, ахмад ажилтан Ю.Доржпагма, ГЗБГЗЗГ-ын архив, мэдээллийн төвийн дарга Н.Адилбиш, "Эн Ти Эм" ХХК-ийн зөвлөх, хяналтын инженер Ц.Доржсугар нар шагнууллаа.
"Алтангадас" одонгоор:
“Барилгын хөгжлийн төв” ТӨАТҮГ-ын мэргэжилтэн Д.Батбаатар, тус төвийн Барилгын сорил, шинжилгээний лабораторийн дарга Ж.Энхтуяа, яамны ахмад ажилтан Д.Сүхбаатар, ГЗБГЗЗГ-ын ахлах мэргэжилтэн Л.Мандхай, "ТОСК" ТӨХХК-ийн мэргэжилтэн У.Насанчимэг нар шагнуулсан бол Хөдөлмөрийн хүндэт медалиар:
БХБЯ-ны ахлах мэргэжилтэн Э.Усанболор, тус яамны шинжээч Б.Гандолгор, УБ хотын ТЦБ-ыг шинээр барих төслийн жолооч Д.Батцоож, "ТОСК" ТӨХХК-ийн ахлах нягтлан бодогч О.Мөнхтуяа, "Барилгын хөгжлийн төв" ТӨАТҮГ-ын Санхүү, төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга Г.Гантуул нар шагнууллаа.
Төрийн албаны тэргүүний ажилтан цол тэмдгээр:
БХБЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын ахлах шинжээч Б.Оюунчимэг,
Хууль зүйн албаны тэргүүний ажилтан цол тэмдгээр:
БХБЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын шинжээч Ц.Ууганбаяр,
Санхүү-банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр:
БХБЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Ж.Орхонбаяр нар шагнагдлаа.
"Ардын хувьсгалын 100 жил"-ийн ойн медалиар:
БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Л.Идэрцогт, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү, Инженерийн дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Мөнхбаатар, Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Р.Батчимэг, Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах шинжээч А.Лхамсэржид, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах шинжээч Б.Оюунчимэг, Бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч О.Энхтуяа, Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч П.Ганбаатар, Төрийн захиргааны удирдлагын газрын шинжээч Д.Гэрэлмаа, Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч С.Болороо, Нийтийн аж ахуй инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч М.Ням-Очир, сайдын жолооч Ё.Ганчулуун нар шагнагдлаа.
Шагнал хүртсэн нийт албан хаагчиддаа ажлын амжилт хүсч, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.40.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.