Монгол Улс цахим гадаад паспорт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд, ICAO-оос батлан гаргасан чиптэй цахим гадаад паспортын стандартын дагуу (ICAO DOC-9303) Олон улсад хүчин төгөлдөр байх гадаад паспорт гаргах боломжтой болсон.
Энэ ажлын хүрээнд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын “Мэдээллийн чанарын зөвлөх” хөтөлбөрийн дагуу Люксембургийн Вант Улсын тоон гарын үсгийн гэрчилгээжүүлэгч байгууллага INCERT төвийн захирал Beniot Poletti, маркетинг, харилцааны менежер Ana Bubnic, кибер аюулгүй байдал, судалгааны менежер Clément Gorlt нар Монгол Улсад 2022 оны 06-р сарын 7-9-ний өдрүүдэд томилогдон ирж, уулзалт зохион байгуулан, заавар зөвлөмжүүдийг өгч ажиллаж байна.
Тус уулзалтаар Чиптэй гадаад паспортыг шинээр олгох, чиптэй цахим гадаад паспорт бүхий иргэд Монгол Улсын болон бусад гадаад улсуудын хилийн цахим гарцыг ашиглан нэвтрэх боломжуудыг ирэлхийлж, зааварчилгаа, арга замыг судлах, мөн цахим гадаад паспортын талаар туршлага, мэдээлэлийг солилцлоо.
Цахим гадаад паспортыг хэрэглээнд нэвтрүүлснээр Монгол улсын болон бусад гадаад улсуудын хилийн цахим гарцыг ашиглан нэвтрэх давуу талууд бий болохоос гадна пасспортыг хуурамчаар үйлдэхээс бүрэн хамгаалах, хилээр нэвтрэх хугацааг богиносох, иргэнийг таних дээд түвшний нарийвчлалтай болгох, мэдээллийн аюулгүй байдлын түвшинг сайжруулах гэсэн олон давуу талууд бий болно.
-
Өчигдөр 12 цаг 57 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 57 мин