Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газарт шинээр томилогдсон албан хаагчдад сургалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-06-23

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний улсын бүртгэлийн газраас аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын бүртгэлийн ажилтныг мэргэжил, арга зүйгээр ханган ажиллах ажлын хүрээнд Иргэний улсын бүртгэлийн хууль тогтоомж болон Цахим гарын үсгийн тухай хуулийг сурталчилах, Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд тоон гарын үсэг олгох чиглэлээр тодорхой сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 22-ны өдрүүдэд Гадаад харилцааны яамны Консулын газартай хамтран Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газарт шинээр томилогдсон албан хаагчдад иргэний улсын бүртгэлийн хууль тогтоомж, бодлого шийдвэр, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, улсын бүртгэлийн үйлчилгээний шуурхай байдлыг нэмэгдүүлэх, улсын бүртгэлийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг танилцуулах, иргэний улсын бүртгэлийн программ хангамжид ажиллах дадлага олгох, цаашид анхаарах асуудлын талаарх сургалтыг зохион байгууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.70.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.