Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Төрийн захиргааны албан хаагчдыг тангараг өргүүлэх тухай” Б/403 дугаар тушаал батлагдан гарсан. Уг тушаалд “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” 109 дүгээр зарлиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/705 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Улсын бүртгэлийн байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5.8 дахь заалтыг тус тус үндэслэн Улсын бүртгэлийн байгууллагын хавсралтад дурдсан 22 албан хаагчийг өнөөдөр /2022.07.07/ төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлэв.
Тангараг өргөх ёслолыг УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан нээж хэлсэн үгэндээ “Үндэсний их баяр наадмын өмнөхөн, түүхэн олон ой давхцаж буй энэ цаг үед төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж буй албан хаагчид та бүхэнд Улсын бүртгэлийн байгууллагын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэе ээ. Өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллан, төрийн жинхэнэ албан хаагчийнхаа нэр төрийг хариуцлагатайгаар өндөрт өргөж ажиллахыг хүсье” гэлээ.
Төрийн захиргааны тангараг өргөх ёслолд УБЕГ-ын болон Нийслэл дэх Улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга нар оролцов.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.245.179)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
22 цаг 6 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
22 цаг 6 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин