“Монгол хүүхдүүд-2022” арга хэмжээд оролцсон сайн дурын ажилтнуудад батламж гардуулав
Үйл явдал
/
2022-06-17
Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Монгол хүүхдүүд-2022” нэгдсэн арга хэмжээнд тус газрын Залуучуудын хөгжлийн хэлтсээс 9 дүүрэг, Кристина Нобел хүүхдийн сан, “Аравт” ТББ, Залуучуудын хөгжлийн төвд бүртгэлтэй сайн дурын 343 залуугаас 60 сайн дурын залууг сонгон 10 цэгт хуваан ажиллуулсан.
Сайн дурын ажилтнуудад “Би хариуцлагатай аав ээж” хантааз тараан өгч, 10000 орчим хүүхдэд төөрөхөөс урьдчилан сэргийлэх бугуйвч буюу эцэг эхтэй холбоо барих дугаартай хуудас тарааж, “Хүүхдэд ээлтэй орчин” сэдэвт шохой зургийн уралдааны бүртгэл, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний чиглэлээр хийсэн үйл ажиллагаанд оролцож ажилласан.
Уг үйл ажиллагаанд сайн дурын 60 залууг хамруулан ажилласан бөгөөд хамрагдсан залуучуудад Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 12 цагийн сайн дурын ажил хийсэн батламж гардуулав.
Цаашид сайн дурын ажил хийх сонирхолтой өсвөр үе, залуучууд Нийслэлийн гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн хэлтэс ирж бүртгүүлэх боломжтой юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.209.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.