Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Багануур дүүрэгт ажиллаа
Үйл явдал
/
2022-07-06
Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйчдийг өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай мэдээллээр хангах, арга зүйн дэмжлэг үзүүлэх, үйлчилгээ шаардлагатай хүүхэд, гэр бүлийн хэргийн тохиолдлыг шийдвэрлэх аргачлалыг эзэмшүүлэх, харилцан туршлага солилцох, мэргэжлийн зөвлөгөө, хэлэлцүүлгийг Багануур дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь хүчирхийлэлд өртсөн хүүхэд тэдний гэр бүлийн гишүүдэд зөвлөгөө өгөх, хүчирхийлэл мөлжлөгийн хохирогч болсон охидод үйлчилгээ үзүүлж ажилладаг сэтгэл зүйч, хамтарсан багийн гишүүдэд шинэ мэдээлэл өгөх, сэтгэл зүйчдийн одоо ажиллаж буй хүндрэлтэй кейсийг шийдвэрлэх талаар харилцан туршлага солилцсон.
Цуврал хэлэлцүүлгийг Хүүхдийг Ивээх Сангийн “Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төслийн багтай хамтран зохион байгуулж Хүүхдийг ивээх сангийн гэрээт багш, сэтгэл зүйч Г.Түвшинжаргал чиглүүлэн явуулсан. Энэ удаагийн хэлэлцүүлэгт 9 дүүргийн 12 сэтгэл зүйч, Хүүхдийг ивээх сангийн 3 мэргэжилтэн, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2 мэргэжилтэн оролцож арга зүйн дэмжлэг авлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.108.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.