“ҮЕР УСНААС - ҮРСЭЭ ХАМГААЛЪЯ” өдөрлөгийг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-07-07
Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд тохиолдож байгаа усны ослын тоо хохирлыг бууруулах, бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор Тэрэлж аялал жуулчлалын бүсэд 2022.07.02-ны өдөр “ҮЕР УСНААС - ҮРСЭЭ ХАМГААЛЪЯ” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгт Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Цаг уурын орчны шинжилгээний газар, Нийгмийн эрүүл сэндийн үндэсний төв, Далайн Захиргааны усан замын тээврийн бүртгэл, хяналтын алба, МУЗН-ийн Сайн дурын идэвхтнүүд, Дэлхий зөн ОУБ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн хүүхэд хамгааллын мэргэжлийн анги, Гол, мөрөн, нуурын эргийн аюулгүй байдлыг хамгаалах холбоо” НҮТББ, Ланд круйзер клуб зэрэг байгууллагууд оролцлоо.
ҮР ДҮН: Өдөрлөгийн хүрээнд томоохон гол мөрөн, нуурын эргээр аялж зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангуулах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, тусламж үзүүлж, авран туслах, хүн олноор цуглардаг гол, мөрөн, нуурын эргийн хамгаалалт, стандартын бус завь, хөвөгч, аврагч хантааз зэрэг усны хэрэгсэлд хяналт тавьж, усанд осолдогчдод анхны тусламж үзүүлэх, авран хамгаалах үйл ажиллагааг газар дээр нь бодит байдлаар үзүүлэх тоглолт хийж иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлж, урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэг тарааж ажиллалаа.
Өдөрлөгт 10 байгууллагын 128 ажилтан албан хаагч ажиллаж, урьдчилан сэргийлэх 268 ш сурталчилгааны материал тарааж, 114 иргэн хамрагдлаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.81.46)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.