“Багануур” ХК НЭХН-ийн компаниудтай хамтран Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлнэ
Монгол улсын Засгийн газрын 2022.06.08-ны өдрийн 225 дугаар тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК-д бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, Зэс металлын нэгдэл (ЗМН), Нүүрс, эрчим хүчний нэгдэл (НЭХН) гэж хоёр бүлэгт хуваасан.
НЭХН-д нүүрс олборлолт, экспорт, боловсруулалтын чиглэлээр энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг 11 компанийг нэгтгэсэн бөгөөд Багануур ХК уг бүрэлдэхүүнд багтаж буй.
Монгол улсын эдийн засгийн гол тулгуур, тэргүүлэх чиглэл болсон уг салбарыг илүү нэмүү өртөг шингээсэн байдлаар хөгжүүлж, ашигт ажиллагааг сайжруулах зорилгод НЭХН-д нэгдсэн компаниуд хамтран ажиллахаар болж байгаа юм.
НЭХН-ийн Захирал бөгөөд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг тэргүүтэй ажлын хэсэг өчигдөр /2022.06.25/ Багануур ХК-нд ажиллалаа. Тэд компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж мэдээлэл солилцов. “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал дунд хугацаанд хэрэгжүүлэх Стратеги төлөвлөгөө, түүн дотроос хагас коксжсон түлш үйлдвэрлэлийн төслөө онцлон танилцууллаа.
Хурлын үеэр ажлын хэсгээс “НЭХН-ийн 2023-2028 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө”-г боловсруулах зааварчилгааг танилцуулж, эхний ээлжинд хамтран хэрэгжүүлэх ажлуудаа ярилцлаа. Нэн түрүүнд нүүрс боловсруулах, хагас коксжсон түлш үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөцийг бүрдүүлэх, нэгдлийн компаниуд хооронд ажилтан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль орчин, нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.
“Эрдэнэс Монгол” ХХК, түүний бүрэлдэхүүн хэсэг болсон нэгдлүүд нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэгч гол концепц байх юм. Өөрөөр хэлбэл, дахин нөхөгдөшгүй байгалийн баялгийн өгөөжийг арвижуулах, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санхүүжилтийг бүрдүүлэхийн тулд эдгээр компаниуд бодлого, үйл ажиллагааны хувьд нэгдэж, дэлхийн жишиг бүхий группийн зарчмаар ажиллахаар болж буй юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.29.162)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
Өчигдөр 10 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин