Happy Veritas эмнэлгийн Ерөнхий эмч Ж.АМАРСАНАА: Эмийн буруу хэрэглээ болон янз бүрийн тураах бэлдмэл, сүлжээний эм бэлдмэл ЭЛЭГНИЙ ГЭМТЭЛД ИХЭЭХЭН НӨЛӨӨЛДӨГ.
Сүүлийн үед фитнес хийж байгаа хүмүүсийн хэрэглэдэг уураг их ЭЛГЭНД ХОРТОЙ.
Түүнээс гадна ургамлын гаралтай эмчийн зааваргүй янз бүрийн бодисууд их хэрэглэж байна. Тухайлбал, хусны хаг, эгүүшин, чаг мөөг, ганга өвс зэрэг ургамлыг ам дамжсан яриагаар сайн гэж итгэн авч хэрэглэдэг. Мөн тураах янз бүрийн эм бэлдмэлүүд, уураг зэргээс болж элэг хортдог гэдгийг иргэд маань төдийлөн мэддэггүй. Элэгний өвчлөлөөс сэргийлэхийн тулд үүдэл шалтгаануудыг их сайн мэдэж байх хэрэгтэй. Дээрээс нь нэмээд сүлжээний эм бэлдмэлүүд байна. Монгол улс бол сүлжээний эм бэлдмэлийн луйврын өлгий нутаг болчихсон. Түүнээс өөрсдийгөө хамгаалж чаддаггүй. Иргэд маань мэдээллийн дархлаатай болмоор байна. Зурагт телевизээр элдэв янзын жүжигчид хөлслөөд яриулдаг. Түүнийг нь хараад иргэд өөрсдийн бүх өвчин нь эдгэчих юм байна гээд итгэчихдэг. Тиймээс мэргэжлийн хүмүүсийг илүү яриулмаар байна. Элдэв янзын ашиг хонжоо хайсан сүлжээчдийг өдөр болгон зурагтаар гаргахаа зогсоомоор байна
-
23 цаг 14 мин
-
23 цаг 15 мин
-
23 цаг 19 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин