"Охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй- ШАЛТАГ БҮҮ ТООЧ" уриатай жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхэллээ
Үйл явдал
/
Уржигдар 12 цаг 47 мин
Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Монгол Улс 1997 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, гэмт хэргээс урьдчилан урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд дээрх аяныг зохион байгуулж буй.
Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн олон хэлбэрийг таниулах, хүчирхийлэлтэй тэмцэх ажилд иргэд олон нийтийг татан оролцуулах, иргэд олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор энэ жил "Охид эмэгтэйчүүд хаана ч аюулгүй- ШАЛТАГ БҮҮ ТООЧ" уриатайгаар зохион байгуулж байна.
Сонгинохайрхан дүүрэг жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдэж байна.
Иргэд та бүхнийг жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдэхийг уриалж байна.
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.104.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.