Спортоор дамжуулж алба хаагчдын эрүүл идэвхтэй амьдралыг дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор спортын анхдугаар наадмыг зохион байгуулсан. Сагс, волейбол, пауэрлифтинг, боулинг, бильярд, дартс гэсэн зургаан төрлөөр тэмцээн явагдсан бөгөөд нийт 62 багийн 300 гаруй тамирчид оролцлоо.
Спортын наадмыг УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын Хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга Э.Бат-Амгалан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас дэмжиж оролцсон.
Хоёр өдрийн турш явагдсан спортын их наадамд багийн нийт дүнгээр Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн баг тамирчид гуравдугаарт байрт, цагдаагийн гуравдугаар хэлтэс дэд байрт шалгарсан бол 17 оноогоор цагдаагийн хоёрдугаар хэлтэс тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо.
Цар тахлаас шалтгаалж өнгөрсөн жилүүдэд тэмцээн уралдаан зохион байгуулагдаагүй. Тиймдээ ч хүлээлт өндөртэй, мөн өрсөлдөөн ихтэй тэмцээн болж өнгөрлөө. Цаашид тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулахаар болсон байна.
-
23 цаг 28 мин
-
23 цаг 29 мин
-
23 цаг 33 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин