Хан-Уул дүүрэгт нийт 9 өрхийн эрүүл мэндийн төв ашиглалтад орно
Үйл явдал
/
2023-03-07

Хан-Уул дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2021-2024 онд нийт 9 ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ашиглалтад орно. Хүн амын төвлөрөл ихтэй бүсүүдэд эхний ээлжинд 4 ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦОГЦОЛБОР барьж байгуулна.

Энэ ажлын эхлэл болгон алслагдсан 12,13, 14, 21 дүгээр хороодод Өрхийн эрүүл мэндийн жишиг төвүүдийг 2021-2022 онд тус тус ашиглалтад оруулсан. Үргэлжлүүлэн дүүргийн төсвийн хөрөнгөөр Иргэдэд үйлчлэх хорооны төв байр болон Эрүүл мэндийн төвтэй хосолсон үйлчилгээ үзүүлэх 3 цогцолборыг 4,15,23 дугаар хороонд барьж байгуулна.

ТОДРУУЛБАЛ:

2021 онд 1 өрхийн эрүүл мэндийн төв ашиглалтад орсон

-12-р хороо Өрхийн эрүүл мэндийн төв

2022 онд 3 өрхийн эрүүл мэндийн төв ашиглалтад орсон

-19-р хороо Өрхийн эрүүл мэндийн төв

-23-р хороо Өрхийн эрүүл мэндийн төв

-24-р хороо Өрхийн эрүүл мэндийн төв

2023 онд 5 өрхийн эрүүл мэндийн төв ашиглалтад орно

-8-р хороо Өрхийн эрүүл мэндийн төв

-14-р хороо Өрхийн эрүүл мэндийн төв

-15-р хороо Өрхийн эрүүл мэндийн төв “Хороо, өрхийн эрүүл мэндийн төвийн цогцолбор барилга”

-16-р хороо Өрхийн эрүүл мэндийн төв

-21-р хороо Өрхийн эрүүл мэндийн төв, иргэдэд үйлчилгээ үзүүлэх цогцолбор тус тус ашиглалтад орно.

ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙГ ШИНЭЧЛЭН ТОХИЖУУЛЖ БАЙНА 1984 онд ашиглалтад орсон дүүргийн Эрүүл мэндийг төвийн гадна, дотно тохижилтыг дүүргийн хөрөнгөөр энэ жил засаж шинэчлэх ажил эхэлсэн. Өмнө нь иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэлтэй, автомашины зогсоолгүй, нэг цэгийн төвөөр үйлчилгээ авахад оочер дугаар ихтэй байсан.

Төвийн тохижилт, засварын ажил хийгдсэнээр гадна талбайд автомашины зогсоол, ногоон байгууламжтай орчинг бүрдүүлэн, нэг цэгийн үйлчилгээний төвийг өргөжүүлэн хүртээмжийг нэмэгдүүлэх юм. Ирэх жил төвийн өргөтгөлийг шинээр ашиглалтад оруулж, иргэдэд ээлтэй эко орчинг бий болгоно.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.249.104)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.