Ч.Маралмаагийн жолоодох эрхийг 3 жилээр хасч, зорчих эрхийг нь хязгаарлав
Үйл явдал
/
2023-03-07
Урсгал сөрж, 12 настай хоёр хүүхэд гэмтээн, долоон автомашин мөргөсөн иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2023.03.06/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Хуралдаанаас Ч.Маралмаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, хоёр жил зорчих эрхийг хязгаарлах шийдвэрийг гаргажээ.

Түүнийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгааны улмаас бусад тохиолдолд зорчих эрхийг хязгаарлаж, хяналтад байлгахыг ШШЕГ-т даалгасан байна.

Хэргийг эргэн сануулахад, Ч.Маралмаа нь 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрөн 7 автомашин мөргөсөн байдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.45.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.