Ховд нутгийн ирээдүйн хөгжил Э.БОЛОРМАА даргын МЭДЛЭГ ЧАДВАРААС шууд хамаарна!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-03-07

Монголын төрд нэн шинэ үеийнхэн хүч төрөн орж ирсэний нэг баталгаа бол Ховд аймгийн Засаг дарга Энхбатын Болормаа юм. 1990-д оныхон ТӨРИЙН ЖОЛОО АТГАЖ, ТҮМНИЙ ХЭРГИЙГ ШИЙДЭХ хариуцлагатай албанд үеийн бүсгүйгээ дуу нэгтэйгээр дэмжиж илгээсэн. Тэр ч түмний итгэлийг алдсангүй!

Монгол төрийн хар хайрцагны бодлого ухаант хатдын торгон ухаанаар сүлэлдэж ирсэн түүхтэй. Эрт цагийн Сэцэн Мандухай, Хулан хатдын төр улсаа удирдах, түмэн иргэдээ гар амар, хөл хөсөр жаргуулах бодлогын үргэлжлэл гэж Э.Болормааг Ерөнхий сайд онцолсон байж ч болох. Нөгөө талдаа өөрийн үгнээс гардаггүй, хамгийн ойрын, дуулгавартай хүнээ Засаг даргаар томилж Кабинетийн бодлогоо ямар ч саад бэрхшээлгүй гүйцэлдүүлэх гэсэн далд санаа байсан.

Ховд аймагт стартегийн онц чухал төсөл болох “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” баригдах бол бидний гуравдагч хөршөөрөө зарлаж элэг бөөрөө нийлүүлэн тэврэлдээд буй Солонгосчуудын шуналыг хөдөлгөсөн “ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ” бүхий нөөцтэй “Халзанбүргэтэй” уулын орд газар буй. Энэ орд газрыг ашиглалтад оруулах үүргийг Э.Болормаа дарга “нуруундаа үүрчихсэн” алхаж байгаа ч нутгийн иргэдийн тэмцэл, УИХ-ын гишүүдийн хаалт зэргийг хараахан давж чадахгүй байгаа тул нэг хэсэгтээ чимээгүйхэн л байна.

Эмэгтэй хүн НУТАГ УСАА УХАХ ШИЙДВЭР гаргавал энэ насандаа л бөөн хэл амны бай болно. Гэвч дээрээс нь ямар нэг аргаар явуул, эхлүүл гэсэн даалгавар өгвөл өөрийн нэрээ шороотой хутгаад ч хамаагүй эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурчихаад харь улсыг зорих ийм л хувь тавилан түүнийг угтаж буй. Одоогоор нутгийн иргэдээ дэмжсэн байр суурьтай, уурхайн үйл ажиллагааг зогсоочихсон байгаа. Өмнөх Засаг Б.Дүгэржав нь яг Мянгат сумынх учраас төрсөн нутгаа ухуулахгүй гэсэн эелдэг хариуг хэлээд АЛБАА ШИЛЖҮҮЛСЭН.

Холын цуутай Ховд нутагт болж бүтэж буй олон ажил байгаа ч түүнээс ч давсан болохгүй бүтэхгүй зүйл байна. Энэ бүхэнд Э.Болормаа дарга ухаанаа гүйлгэж, сэтгэлээ чилээж, нойроо хугаслан ажиллаж гэмээнэ ард нь гарна. Тэрбээр ийм ачаа, тийм хэмжээний том ажил, иргэдийн дэмжлэг, эс дэмжлэг, цаг уурын халуун хүйтэн гээд бүхнийг ДААНА ГЭЭД Л  АЛБЫГ авсан. Дааж ард нь гарах ёстой.   

Ирмэгтэй, адармаатай улстөрийн хатуу замд орсон ЭМЭГТЭЙ ХҮН төмөр мэт хатуу сэтгэлтэй байхыг ажил алба нь шаардах ч зовж зүдэрсэн иргэдийнхээ төлөө хайлсан тугалга шиг уян болж торгон ухаан, нарийн мэдрэмжээр хандах нь бичигдээгүй хууль юм.

Э.Болормаа бол ТӨРИЙН ШИЙДВЭРЭЭР төрсөн нутагаа хөгжүүлэхээр ирсэн илч хэдий ч өссөн нутаг, тоссон түмэн, өлгийдсөн газар шорооныхоо эрсэг хар муу бодлого гаргахгүй тусгай

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.117.113)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.