Н.УЧРАЛ: "Сургагч багш" хөтөлбөрөөр залууст ТЭГШ БОЛОМЖ, ТЭГШ БОЛОВСРОЛЫГ түгээнэ
Үйл явдал
/
2023-03-07

Социал Демократ Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч Н.Учрал: Социал Демократ Монголын Залуучуудын холбоо арваад жилийн өмнө анх залуусын дунд тулгамдаж буй асуудлын талаар үндэсний хэмжээний судалгаа хийсэн. Тэр үед залуус хөгжмөөр, суралцмаар байна хэмээж байсан. 12 жилийн дараа ч 20-25 насны залуучууд сурах хөгжих хэрэгцээ нэн тэргүүнд яригдаж байна

Өөрөөр хэлбэл тэгш боломж тэр бүр залуучуудад олдохгүй байна. Залуучуудад тэгш боломж олгож, ядуурлыг бууруулах нь манай сургалтын гол зорилго. Бид залуучуудад тэгш боломж олгохын тулд тэгш боловсролыг хүн бүрт хүртээх ёстой. Гэтэл тэр бүр чадварлаг мундаг багш нарыг тэгш хуваарилах боломжгүй. Тиймээс дэлхий нийтэд шалгарсан "Training of trainer” буюу сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн онд сургагч багш бэлтгэх сургалтаар нэг жилийн хугацаанд 70 багш бэлтгэсэн бол энэ ондоо багтаад хамгийн багадаа 10 мянган залуусыг хөтөлбөртөө хамруулах зорилго тавьсан. Энэхүү сургалтын онцлог нь богино хугацааны, вакумжуулсан хэлбэртэй. Үндсэн суурь нь өөрийнхөө мэдлэгийг бусдад заан таниулах, өөрийгөө чадавхжуулах явдал юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.157.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.