Х.Нямбаатар: "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Удаанжаргал. Тугчингийн Болормаа, Тагшбаярын Ариунболд, Отгонбаатар, Мөнхзул нарыг эрэн сурвалжилж байна. Тэд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан тул Гадаад Харилцааны Яамны тусламжтайгаар авчирна. Мөн БНХАУ-ын хоёр иргэн бий. Нийт 92 хүн бий. Тэдний долоо нь шалгуулж байхдаа, Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар хэрэг бүртгэлийн шатанд зугтсан.
Тэднийг яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорт хүргүүлнэ. Тогтоолыг баталсны дараа эрэн сурвалжлах ажиллагаа эхэлнэ.
Бид өчигдөр авилгатай тэмцэх газрын удирдлагуудтай уулзсан. Өнөөдөр би улсын Ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлнэ. Учир нь тэдний авсан, таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй байна. Хилээр гарахыг нь хориглосон ч гараад явчихсан. Цаашид энэ чиглэлд ямар арга хэмжээ авч болох, мөрдөгчийн саналаар энэ хүмүүсийн гадаад паспортын хөдөлгөөнд хязгаар тогтоох боломж байна уу гэсэн агуулгатай албан бичиг илгээлээ. Мөрдөгчийн санал ирвэл Улсын ерөнхий прокурор эдгээр хүмүүсийн паспортыг түдгэлзүүлнэ. Хууль зүйн сайд сайд дур мэдэн иргэдийн гадаад паспортыг түдгэлзүүлэх эрхгүй.
Бид 23 улстай харилцан туслалцах эрх зүйн гэрээтэй. Тэдгээр улсаас тусламж хүснэ. Мөн Интерполын шугамаар эрэн сурвалжилж буй хүмүүсээс 22-ыг нь улаан булантад, үлдсэнийг нь хөх булантад зарласан. Оргон зайлсан хүмүүсийн 80-90 хувь нь аль улсад байгааг бид мэднэ. Тэдгээр улсын хууль сахиулах байгууллагатай гаад харилцааны шугамаар хамтран ажиллана. "Шувуу" ажиллагаатай төстэй, гадаад улсуудын туршлагыг судалсан. Мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулан, шударга шүүхэд шилжүүлнэ.
Битүүний урд өдөр манай ажилтнууд Европын холбооны оронд мэдүүлэг авсан. Бид гадаад улсад мөрдөн шалгалт явуулахдаа зөвхөн Элчин сайдын яамны байранд ажиллагааг явуулна. Өөр улсад дайчлан баривчилгаа хийх эрх бидэнд байхгүй. Өмнө нь Б.Хурц гадаад улсад ажиллагаа явуулсны улмаас хоригдон, гадаад харилцаанд асуудал үүссэн тул тэр алдааг давтахгүй.
Авлигын эсрэг конвенцод нэгдэн орсон улсууд хуулийн хүрээнд хамтран ажиллах боломжтой. Мөн Интерполд мэдэгдсэнээр энэ хүмүүс өөр улс руу нүүх, шилжин очих боломжгүй болж, тэднийг дипломат харилцааны шугамаар албадан авчрах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Дээр нэр дурдсан иргэдийн зарим нь визгүй зорчдог, Зүүн Өмнөд Азийн орнуудад байна. Тэдний паспортыг хүчингүй болгосноор тэд өөр улс руу зорчих боломжгүй болно гэлээ.
-
23 цаг 20 мин
-
23 цаг 21 мин
-
23 цаг 25 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин