Нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй хэргүүдийг шалгаж байна
Үйл явдал
/
2023-03-11

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 3-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 292 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 134 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 158 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 57 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 20 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 36 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.109.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.