Хойд эцэгтээ зодуулж, ГССҮТ-д 3 дахь өдрөө ухаангүй хэвтэж байна
Үйл явдал
/
2023-03-11
Хойд эцэгтээ зодуулж, ГССҮТ-д 3 дахь өдрөө ухаангүй хэвтэж буй 3 настай хүү бэлгийн хүчирхийлэлд мөн өртсөн байж болзошгүй байна. Учир нь хүүгийн аануус урагдалтай гэх онош нэмж тогтоогджээ.


Хохирогч хүүгийн ээж Л гэгч нь ааваас нь салаагүй бөгөөд хүүгийн аав уурхайд ажиллаж байх хугацаанд нь хүчирхийлэгчтэй нууц амрагийн харилцаатай байж, гэрээрээ авчирдаг байжээ.

Харин хүчирхийлэгч Э гэгч нь 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д зааснаар хүний биед хөнгөн гэмтэл учруулах зүйл ангиар ял шийтгүүлж байсан. Мөн залилах гэмт хэргээр торгуулж байсан этгээд байжээ. 2022 оны 11-р сард ээжтэй нь танилцаж, 2023 оны 01-р сараас хамт амьдарч эхэлсэн байна.

Хүүг 03-р сарын 06-нд зодож, хүчирхийлсэн ч эмнэлгийн тусламж үзүүлэлгүй хоёр хоног нуун дарсан байна. Мөн энэ хугацаандаа бөө дээр авч очсон байна. Харин хүү ухаан алдсаны дараа эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмнэлгийн байгууллгаас цагдаад мэдээлжээ. Уг асуудлаар 11:00 цагаас ЦЕГ-аас мэдээлэл өгөх юм

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.90.57)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.