Баянзүрх дүүрэгт ажиллаж боловсролын салбарын төсвийн шинэчлэл, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо
Үйл явдал
/
2023-03-11
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон мэргэжилтнүүд өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллаж боловсролын салбарын төсвийн шинэчлэл, хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Уулзалтад Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Засаг даргын зөвлөх Б.Галцог, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Эрдэнэбаяр, Боловсролын хэлтсийн дарга Ганбат болон холбогдох мэргэжилтнүүд оролцсон юм.

Өнгөрсөн оноос боловсролын салбарт төсвийн шинэчлэл хийгдэж эхэлсэн бөгөөд сургуулийн санхүүгийн эрх мэдэл, хувьсах зардал, сургуулийн бүтэц, хэв шинжийн шинэчлэл, сургалтын чанарт суурилсан цалин урамшууллын тогтолцоог шинэчилж, хувьсах зардлын бүрэлдэхүүнд багшийн эрүүл мэндийн үйлчилгээ, дата хэрэглээ, хичээл практикийн зардал, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн зардлыг шинээр тусгасан зэрэг өөрчлөлтүүдийг оруулсан байна.

Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Боловсролын салбарын төсвийн шинэчлэлийг эхлүүлээд явж байна. Энэ хүрээнд төсвийг хуваарилах, төлөвлөх, зарцуулах чиглэлээр мэдээлэл солилцож дүүрэг, орон нутгийн төсвийн хөрөнгөөс боловсролын салбарт ямар зардлуудыг тусгаж болох зэрэг талаар санал солилцох нь бидний энэ удаагийн уулзалтын зорилго юм” хэмээн хэлсэн.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.154.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.