МЭНДЧИЛГЭЭ
Үйл явдал
/
2022-07-12

Эрхэм хүндэт Төмөр замчид та бүхэндээ Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье!

 Бид Үндэсний их баяр наадмын түүхт ойг төмөр замын түүхэн бүтээн байгуулалтын их амжилтаар угтаж байна.

“Монголын төмөр зам” ТӨХК нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416 км төмөр замын ажлыг эхлүүлж цар тахлын үед 100 хувь дотоодын нөөц бололцоогоор Зэвсэгт хүчний жанжин штаб, “Улаанбаатар төмөр зам” ХНН  болон туслан гүйцэтгэгч 106 аж ахуйн нэгжийн оролцоотойгоор бүтээн байгууллаа.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын дээд бүтцийн угсралтыг “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН гүйцэтгэснээс манай компани 171 км замын дээд бүтцийг угсарлаа.

“Монголын төмөр зам” ТӨХК  2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Оюутолгой” ХХК-ийн 6200 тонн зэсийн баяжмалыг “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар тээвэрлэж зүгшрүүлэх тээвэрлэлтийг амжилттайэхлүүлээд байна.

Мөн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416 км төмөр замыг дэлхийн стандартад нийцсэн дохиолол холбоо, төвлөрүүлэлтийн системээр бүрэн тоноглох ажлыг Ерөнхий гүйцэтгэгч “Улаанбаатар төмөр зам” ХНН болон Солонгосын үндэсний төмөр зам /KNR/ компанитай хамтран гүйцэтгэж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Засгийн газрын 2022 оны 116 тоот тогтоол гарч “Монголын төмөр зам” ТӨХК-д  “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигтчиглэлийн төмөр замын төслийнконцессийн эрхийг өгч гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас сонгон, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн оролцоотой Төслийн тусгай зориулалтын компани байгуулж хамтран хэрэгжүүлэхийг даалгасан.

Дээрх шийдвэрүүдийн  хүрээнд тус компани нь Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 415 орчим км урт төмөр замыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас сонгон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Чойбалсан-Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажлыг эхлүүллээ.

“Монголын төмөр зам” ТӨХК нь өөрийн туршлага, ур чадвар, хүний нөөцийн чадавхид тулгуурлан улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд өндөр үр өгөөж өгөх “Монгол Улсын нэгдсэн төмөр замын сүлжээ”-г барьж байгуулах их үйлсэд зорьж зогсолтгүй хөдөлмөрлөж буйг дуулгахад таатай байна.

Та бүхэн минь дэлгэр сайхан наадаарай!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.56.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.