“ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ КОМПАНИУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
Манай улс Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй. "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа өнөөдөр /2023.02.16/ “Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах” төслийг хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, “Эм Пи-Ай” ХХК-ийн ерөнхий захирал Д.Гансүх болон үйлдвэрийн дэд бүтцийн бэлтгэл ажлын ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНЭУ-ын “JMC Projects India” компанийн төлөөллүүдийг хүлээн авч уулзан, мэдээлэл солилцон, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг “Инженерчлэл”, “Худалдан авалт”, “Барилга угсралт-/ЕРС/” гэсэн багц ажлуудын хүрээнд хэрэгжүүлж байна.
“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа уулзалтын төгсгөлд “БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжиж байна. Монгол, Энэтхэг хоёр орны хамтын ажиллагааны гүүр болсон энэхүү төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, ашиглалтад оруулна гэдэгт итгэлтэй байна. Мэдээж төслийг хурдан шуурхай гүйцэтгэх шаардлага байгаа хэдий ч Монгол Улсад мөрдөгдөж байгаа Барилгын тухай хууль болон барилгын норм ба дүрмийг баримтлан ажиллах нь чухал юм. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье” гэж хэллээ.
Төслийн эхний багц буюу технологийн бус барилга байгууламж, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн бэлтгэл ажлын хүрээнд,
Иргэний барилга байгууламж (Захиргааны байр, агуулах, засварын цех, гал командын байр, анхны тусламжийн төв, лаборатори, угтах байр),
Ус хангамжийн систем, цэвэрлэх байгууламж
Талбайн дэд бүтэц зэрэг барилга байгууламжуудыг барих ажлыг гүйцэтгэх юм байна.
Дээрх ажлуудыг гүйцэтгэх “JMC Projects India” компани нь дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэр, барилга-угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 40 орчим жилийн туршлагатай компани аж. Тус компани Энэтхэг болон бусад улс орнуудад бүтээн байгуулалтын 50 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.112.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
23 цаг 12 мин
-
23 цаг 13 мин
-
23 цаг 17 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин