ХУД: “Хөдөлмөрийн тухай хууль шинэчилсэн найруулгын танилцуулга” сэдэвт сургалт зохион байгууллаа
Б.Норовням
Үйл явдал
/
2023-03-06
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны 05 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны бүтэц батлагдсан.
 
Тус хороо нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхийн хүрээнд 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа 20 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын гишүүд болон төлөөллүүдэд хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн танилцуулга сэдэвт 3 цагийн сургалтыг тус дүүргийн Соёлын ордоны танхимд зохион байгууллаа.
 
Сургалтад нийт 180 аж ахуйн төлөөлөл оролцож, сургалтыг Хууль зүйн доктор, профессор, хуульч Б.Уранцэцэг удирдаж дараах мэдээллийг хүргэсэн.
Үүнд:
– Ажил эрхлэлтийн харилцаан дахь суурь зарчмууд
– Шинээр орсон онцлог заалт – Хөдөлмөрийн харилцааны онцлог
– Хөдөлмөрийн гэрээний төрөл
– Ажлын байрны дарамт, хүчирхийлэл
– Ажил олгогчийн заавал тогтоох журмын гэх мэт
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.209.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.