“Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгарууллаа. Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутагт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж шинээр барилгын төсөл хэрэгжүүлэхээр “Мөнх ариун булаг” ХХК шалгарсан.
Тус байрны 100 орчим өрхийн 400 гаруй иргэн 2021 оноос хойш орон сууцгүй түрээсийн байраар амьдарч байгаа бөгөөд шинээр баригдаж буй орон сууц нь 1-р давхартаа үйлчилгээний талбайтай, 2-16 давхартаа 1-3 өрөө байрны сонголттой нийт 580 айлын 4 блок барилга баригдахаар төлөвлөсөн байна.
Амралтын, тоглоомын, чийрэгжүүлэх, тохижилтын, чөлөөт талбай ногоон байгууламжийг иргэд, оршин суугчдын аюулгүй байдал, ая тухыг бүрэн хангахуйцаар шинэлэг өнгө төрх, орчин үеийн шийдлийг шингээсэн байхаар тооцжээ. Авто замын зорчих хөдөлгөөнийг саадгүй байлгах үүднээс 3 талаас орох боломжтойгоор орц гарцыг төлөвлөснөөс гадна автомашины зогсоолыг 160 орчим байхаар төлөвлөсөн байна
-
23 цаг 29 мин
-
23 цаг 30 мин
-
23 цаг 34 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 10 мин
-
Өчигдөр 14 цаг 06 мин
-
Өчигдөр 13 цаг 37 мин
-
Уржигдар 18 цаг 27 мин
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 11 мин
-
2024-11-20
-
Уржигдар 18 цаг 18 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин