ЖДҮХС-ААС ДОРНОГОВЬ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-МОНИТОРИНГ ХИЙЖ БАЙНА

Энэхүү ажлын хүрээнд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын ажлын хэсэг нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн нийт 4 сумын 8 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа.

ӨӨЛИЙ УРЛАН ХХК нь оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба 2022 онд 40,0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг авч, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчилсэн. Компаний захирал Г.Оюунтунгалаг төслийн үйл ажиллагааг танилцуулж, “Манай борлуулалтын орлого төсөл хэрэгжүүлэхээс өмнөх үетэй харьцуулахад 2-3 дахин өсөж, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэн 15-20 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйл ажиллагаа тогтворжиж, хэрэглэгчдэд илүү танигдаж эхэлсэн. Аливаа үйлдвэрийн тоног төхөөрөмжийг сүүлийн үеийн болгож шинэчилснээр ажлын бүтээмж, бараа материалын татан авалт, бэлэн бүтээгдэхүүний гарц нэмэгдэж байна ” гэв.

Бэлэн бараа бүтээгдэхүүнээ өөрийн нэрийн дэлгүүрээр болон “OOLII Дорноговьд үйлдвэрлэв” фэйсбүүк групп, “OOLII urlan” цахим хуудсаар дамжуулан борлуулж, захиалга аван ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.144.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.