Улиран одож буй 2024 онд Монгол улсын нийгэм, эдийн засаг, улстөр, геополитик бүхий л салбарт эрс өөрчлөлт, өсөлт гарсан томоохон бодлого шийдвэрүүд өрнөлөө. Эдгээрээс оны онцлох улстөрч, онцлох үйл явдал, оны онцлох шийдвэрүүдийг тоймлон хүргэж байна.
АРАВДУГААР БОГД Батцагаан дуганд саатаж Дүйнхорын ван хүртэж, сүсэгтэн олны мэлмийд өртөв
Туурга тусгаар Монгол улсын ирээдүйн эзэд нь өнөөгийн хүүхэд багачууд. Эх орны ирээдүйн эзэд эрдэм номтой, авьяас билэгтэй, ухаан саруул, бие эрүүл, хийморь лундаатай, овсгоо самбаатай байх ёстой. Ийм байж л эх орноо цааш хөгжүүлж, удирдан чиглүүлж, дэлхий дахинд алдаршуулах юм. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа хэмээдэг нь ийм учиртай байх юм. Монголын ирээдүйн аврал нь 10 дугаар богдын хувилгаан хүү юм. Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд Дүйнхорын ван буюу Цогт цагийн хүрдний их авшигийн айлдварт X Богд Жавзандамба хутагт морилсон нь 2024 оны онцлох үйл явдлын нэгд зүй ёсоор орж байна.. Тэрбээр хутагтын ширээнд заларснаас хойш олон нийтэд зориулсан хурал номд анх удаа биеэр оролцож буй нь энэ юм. Эдүгээгийн шарын шашны хамгийн өндөр дээд боловсролтой хувраг болох Жадо ринбүчи энэхүү айлдварыг удирдаж байгаа бөгөөд Аравдугаар Богд Данзанжамбалчойживанчүг, Жадо ринбүчи нар одоогоос яг нэг жилийн өмнө номын барилдлага тогтоон шавь нь багшаас Аюуш бурхны насны авшиг, ховор нандин номын дамжлагын эрхийг хүртсэн билээ.
Айлдварын уншлага, зан үйлийн тусгай хөтөлбөр өнөөдөр Газрын зан үйл болон сахиусан хүрдний дэлгэр уншлагаар эхэлсэн юм. Улмаар 13 хоногийн турш Дүйнхорын ван айлдана. Үүний завсар хот мандлын тахилын бүжиг, зочид, сүсэгтэн олонд зориулсан урлаг, соёлын хөтөлбөртэй бөгөөд сүүлчийн өдөр олон нийтэд Цогт цагийн хүрдний авшиг хүртээж, хот мандалд мөргөх, насны авшиг, Бат оршил өргөх ёслолыг зохион байгуулсан юм.
Даян дэлхийн амар амгалангийн төлөө уриатай Дүйнхорын ван буюу Цогт цагийн хүрдний авшгийг хүртсэнээр хүмүүсийн өвчин зовлон, барцад саад арилж, зөв бодол, зөв дадал төлөвшин эцэст нь зовлонгоос бүрэн ангижрахын суурь болдог хэмээн Бурханы шашинд үздэг байна.
-
13 цаг 14 мин
-
15 цаг 41 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 53 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 49 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин