Хар тамхины хэрэгт орооцолдон цагдаад шалгагдан “ШОРОНГИЙН ХААЛГА ТАТАХ ШАХСАН” увайгүй төлөөлөгч Хан-Уулаас НИТХ-д сонгогдсон. Улстөрчийн гар хөлний үзүүрт гүйж зөвлөх болж, даварсаар дагвын оронд гарч улмаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” нийслэлийн өмчит компанийн захирал болов. “Хойноос ирээд хот манайх, хотонд ороод ХОНЬ МИНИЙХ” гэгчээр дүүрэг алгасан “далчигнаж”, бизнесээ цэцэглүүлж яваа “бага гарын паразит”. Нийслэлийн иргэдийн төлсөн татвараар ЦАЛИНЖИНА. Түүнчлэн “Төв цэнгэлдэхийн захирал” гэсэн статусаар давхар “мөнгө цохино”. Ийм хүнийг “ПАРАЗИТ” гэхэд хилсдэхгүй. МАН-ын сайд дарга нар ядуу, амьдралын баталгаажих түвшин доогуур айл өрхөө “УЛНЫ ИРГЭД” гэж цоллодог нь нэгэнт тодорхой болсон. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн УЛНЫ ИРГЭД НИТХ-ын төлөөлөгч Ж.ЭНХЖАРГАЛАНГААС хувь хишиг хүртэв.
Тэр ТОГ нь тасарч, автобус нь түгжирч, гудамж нь халтиргаа үүсдэг их хотын асуудлыг шийднэ гэж нийслэлийн иргэдийн хуралд сонгогдсон боловч ЯДАРЧ ТУЙЛДСАН, ХОНОГИЙН ХООЛОО ЯАЯ ГЭЖ байгаа гэр хорооллын иргэдээ үнэгүй тор, хямдарсан бараанд оочерлуулан зодолдуулж БАХАА ХАНГАЖ, бизнес маань өнгөтэй өөдтэй байх нь хэмээн “БАЯРЛАЖ” байгаа.
Төлөөлөгч мөнгөтэй, тэрбум дөхсөн хөрөнгөтэй байж болно. Сая сая, зуу зуугаар нь тараах тортой, орчин үеийн шинэ, тохиолог үйлчилгээний төвтэй байж болно. Бизнес хийх эрх чөлөө нь нээлттэй. Гагцхүү УЛНЫ ИРГЭДИЙНХЭЭ ҮЙЛИЙГ ҮЗЭЖ, өвлийн хүйтэнд зодолдуулан, дайралцуулж дэлгүүрийнхээ МАРКТЕНГИЙГ ХИЙЖ байгаа нь таалагдсангүй.
Хүний зовлонгоор ЖАРГАЛ ХИЙЖ, ядарч туйлдсан, ҮНЭГҮЙ Ч ГЭСЭН ТОРТОЙ БОЛОХ гэсэн иргэдийнхээ АЖ АМЬДРАЛ ЯМАР БАЙГААГ мэдэрсэн бол ядаж ганц аяга халуун аарц, ганц шуудай түлш 50 мянган өрхөд тараачихсан бол тунчиг соёлтой харагдах төдийгүй нэр хүнд чинь өсөх байлаа, эрхэм төлөөлөгчөө.
Нийгэмд үүссэн бодит байдал, түүнийг харуулсан фото зургийг нийтлэн түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг “ЗОЛБИН”, “ӨЛБӨН” гэж цоллох эрх танд байхгүй. Хэвлэл мэдээллийг хэн дуртай нь ЦЭГЦЭЛДЭГГҮЙ юм. Хэрэв та санадаг “Цагдаагаас намайг шалгасан. Сүртэй зүйлгүй. Зүгээр л найзуудтайгаа тоглосон шүү дээ” гэж уйлан дуугарч биеэ өмөөрөхөд чинь ХЭВЛЭЛИЙНХЭН Л МЭДЭЭГ ЧИНЬ ДАМЖУУЛЖ ӨМӨӨРСӨН гэдгийг санаарай.
-
Өчигдөр 16 цаг 30 мин
-
Өчигдөр 15 цаг 56 мин
-
Өчигдөр 15 цаг 50 мин
-
Өчигдөр 15 цаг 39 мин
-
Өчигдөр 11 цаг 58 мин
-
Өчигдөр 11 цаг 31 мин
-
Өчигдөр 11 цаг 28 мин
-
Өчигдөр 11 цаг 18 мин
-
Өчигдөр 10 цаг 57 мин
-
Өчигдөр 10 цаг 18 мин
-
Өчигдөр 10 цаг 07 мин
-
Уржигдар 16 цаг 21 мин
-
Уржигдар 14 цаг 35 мин
-
Уржигдар 14 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 08 мин
-
Өчигдөр 16 цаг 30 мин
-
Уржигдар 14 цаг 13 мин
-
Өчигдөр 10 цаг 18 мин
-
Өчигдөр 11 цаг 58 мин
-
Уржигдар 09 цаг 22 мин
-
Уржигдар 14 цаг 08 мин