Энэ оны 7 дугаар сараас эхлэн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Хар шороот” гэх газар бага хэмжээний ус урсаж эхэлсэн. Гэвч энэ нь хүйтрэх үеэр нэмэгдэж ойр орчмын 10 гаруй айлын хашаа болон гудамжинд мөс тогтжээ. Иргэн н.Дамбын хэлснээр сүүлийн 12 жил ус тогтож байхыг хараагүй. Ус зайлуулах шуудуу татсан ч эзэнгүй айлын хашаагаар дамжин шуудуу татаагүй газраас нэмж ус гарч ирээд байдаг. Усны судал дээр гүний худаг ухсанаас болж их ус гарчээ. Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ц.Баттөр “Хар шороот” -д ажиллаж үүссэн асуудалтай холбогдуулан урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээ авч ажиллах үүрэг өглөө. Ирэх долоо хоногт дээрх байршилд дахин ажиллана. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны засаг дарга Н.Зоригтбаатар" Хар шороот, Баянхайрханы 2 гэх газруудад хөрсний ус гараад байгаа. Өмнө нь хөрсний ус гарсан газрын айлуудыг бүрэн нүүлгэн шилжүүлж дуусаагүй. Дүүргийн онцгой комиссын шийдвэрээр халиа тошинд өртөөд байсан 11 айлыг хуурай газар руу нүүлгэсэн. Өртөж болзошгүй 20 гаруй айл үлдсэн" гэв.
-
12 цаг 34 мин
-
Уржигдар 19 цаг 13 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
Уржигдар 12 цаг 11 мин
-
Уржигдар 12 цаг 07 мин
-
Уржигдар 12 цаг 05 мин
-
Уржигдар 19 цаг 13 мин
-
Уржигдар 12 цаг 05 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин