Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баруун салааны хуучин эцэс, автобус баазын эцсээс хойшоо Нумтын эцэс хүртэлх 3,5 км авто замын гүйцэтгэгчээр “Хомын тал” гэх компани ажилласан. Тодруулбал 2019 онд тендер зарлагдаж, 2020 оноос авто замын бүтээн байгуулалтын ажил эхэлж 2021 онд ашиглалтад орсон. Авто замын зорчих хөдөлгөөн нээгдсэн ч одоог хүртэл гэрэлтүүлэггүй байна. Учир нь авто замын үндсэн гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компани хоорондын санхүүгийн маргаанаас болж гэрэл асахгүй байгааг холбогдох хэлтсээс тайлбарлав. Үүнээс болж гэрэлтүүлэггүй замаар иргэд нийтийн тээвэр зорчиж байна. Энэ асуудалтай холбогдуулан Дүүргийн Засаг дарга гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч 2 байгууллага руу шаардах хуудас хүргүүлж холбогдох арга хэмжээг авч ажиллахыг холбогдох газар хэлтсийн удирдлагуудад үүрэг болгов. Хорооны хэмжээнд камержуулалт 8 хувьтай, гэрэлтүүлэг 40 гаруй хувьтай байна. Гэрэлтүүлгийн тоог нэмэгдүүлэхийн тулд тогны хүчдэлийг сайжруулах шаардлагатай байгаа. Тиймээс энэ асуудлыг судалж холбогдох байгууллагад хүсэлт хүргүүлэхээр боллоо.
-
12 цаг 44 мин
-
14 цаг 13 мин
-
Уржигдар 19 цаг 13 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
Уржигдар 12 цаг 11 мин
-
Уржигдар 12 цаг 07 мин
-
Уржигдар 12 цаг 05 мин
-
Уржигдар 19 цаг 13 мин
-
Уржигдар 12 цаг 05 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин