НаИТХ: НАЛАЙХ ДҮҮРГИЙН “ОДОНТОЙ ЭЭЖ”-ҮҮД СПОРТЫН ТЭМЦЭЭНД ХҮЧЭЭ СОРИНО

 

🔰Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуулд "Налайхын одонтой ээж" холбооноос уралдаан тэмцээнд оролцоход шаардлагатай санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн өргөдөл хүсэлт бичгээр ирүүлсэнтэй холбогдуулан уг холбооны тэргүүн, тэргүүлэгчидтэй уулзаж санал бодлыг нь сонсов. Дүүрэгт "Одонтой ээж" холбоо байгуулагдаад удаагүй ч одоогоор идэвхтэй 200 гаран ээж, эмэгтэйчүүд цахим сүлжээгээр холбогдон үзэл бодлоо солилцон үйл ажиллагаагаа явуулдаг талаар уг холбооны тэргүүн Б.Айгүл уулзалтын үеэр танилцуулж байлаа. Дүүрэг бүрээс төлөөлөл оролцож буй энэ удаагийн спортын тэмцээнд 7 төрлөөр хурд хүч авьяасаа сорих юм байна.

🔰Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н. Мандуул дүүргийнхээ нэрийг гаргаж, олон хүүхэд болон ар гэрийн ажлаа зохицуулан спортын тэмцээнд оролцож байгаа ээжүүдээр бахархаж, талархаж байгаагаа илэрхийлэн санхүүгийн дэмжлэг үзүүлж, цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

🔰Түүнчлэн бид цаашдаа зөв хандлагатай зөв хүүхдийг бий болгох, эерэг хүмүүжлийг төлөвшүүлэх тал дээр анхаарч хамтран ажиллах нь зүйтэйг онцлон хэллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.214.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.