Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороонд нэгдүгээр сарын 23-24-ний шилжих шөнө гэр бүлийн зургаан хүн угаартсаны улмаас нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тус гэр бүлээс ганцаараа үлдсэн байлдагч ярихдаа "Хүнд мэдээ сонсоод яахаа мэдэхгүй хүрч ирлээ. Ээж, дөрвөн дүүгээ харамсалтайгаар алдлаа. Түүхий нүүрс түлдэг байхад хүмүүс угаартлаа гэж ярьдаггүй байсан.Гэтэл сайжруулсан шахмал түлш түлшнээс хойш өчнөөн хүн нас барлаа. Надад үнэхээр харамсалтай байна. Надад өмгөөлөгч байхгүй. Би хаана хандахаа мэдэхгүй байна. Ээж минь сүүлд ярихдаа ирээдүйн тухай сайхнаар ярьж байсан. Хөөрхий дүү нар минь юу ч мэдэхгүй харамсалтайгаар амиа алдлаа. Юу ч хэлэхээ мэдэхгүй байна. Цэрэгт байх хугацаандаа ээж дүү нараа алдсандаа харамсаж байна. Манай ээж жирийн ажилтан хүн байсан. Миний том дүү жүжигчин болох хүсэлтэй онц сурдаг хүүхэд байсан. Бага дүү маань дөнгөж нэгдүгээр ангид орсон байсан."Хүнд мэдээг сонсоод ухаан мэдрэлгүй л байлаа. Оршуулгийн зардалд улсаас таван сая төгрөг өгсөн. Шүүх шинжилгээний хариу сарын дараа гарна гэж хэлсэн. Миний цэргээс халагдах тушаал удахгүй ирнэ. Цаашид энэ асуудалд үргэлжлүүлэн байр сууриа илэрхийлнэ. Төрийн эрх баригчид анхааралдаа аваасай гэж хүсч байна. Би гомдолтой байна" гэв.
УИХ-ын даргын захирамжаар "УТААНЫ СОНСГОЛ" гэгчийг дөрвөн салбар хэлэлцүүлгийн хүрээнд амжилттай хийж дуусгалаа гээд гишүүн баярлангуй ярих зуур ийнхүү УГААРТАЖ НАС БАРСАН ИРГЭДИЙН ТОО 800 гарчихав. 2014 оноос л УЛААНБААТАРЫН УТААГ БУУРУУЛАХ тухай ярьж улмаар асуудалд зориулан ХОЁР ИХ НАЯД ТӨГРӨГ зарцуулсан ч өнөөдрийг хүртэл ямар ч үр дүнд хүрээгүй нь хачирхалтай.
Сайжруулсан "ШАХМАЛ ТҮЛШ" гэгчийг 2018 оноос хойш хэрэглэж эхэлсэн. Үр дүнд нь Улаабаатар хотын УТАА 50 хувь буурсан гэж байгаа ч эсрэгээр нь УГААРТАЖ НАС БАРСАН хүмүүсийн тоо нь 800 давав. Хамгийн АНХААРУУШТАЙ нь түүхий нүүрс түлэхэд УТАА ИХ ГАРЧ, ҮНЭРТДЭГ бол САЙЖРУУЛСАН ТҮЛШНТЙ УГААР хүнд үнэртдэггүй, шууд амьсгал боогдоход хүргэдэг аюултай гэдгийг ШИНЖЭЭЧИД ОНЦООЛД буй...
-
8 цаг 48 мин
-
Өчигдөр 17 цаг 11 мин
-
Өчигдөр 13 цаг 32 мин
-
Өчигдөр 13 цаг 29 мин
-
Өчигдөр 12 цаг 58 мин
-
Өчигдөр 11 цаг 44 мин
-
Өчигдөр 11 цаг 16 мин
-
Өчигдөр 11 цаг 44 мин
-
Уржигдар 09 цаг 12 мин
-
Өчигдөр 11 цаг 16 мин
-
Өчигдөр 10 цаг 13 мин
-
Уржигдар 16 цаг 03 мин