Өсвөрийн шигшээ багуудын дасгалжуулагчдыг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2020-08-26
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Зөвлөх Д.Хатанбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн 11 шигшээ багийн дасгалжуулагчидтай уулзлаа. Уулзалтаар дасгалжуулагчдын санал хүсэлтийг сонсч цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Дасгалжуулагчдын зүгээс тамирчдын бэлтгэлийг тасалдуулалгүйгээр тогтвортой хичээллэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, цаашдын амжилтыг нь дэмжих үүднээс залуучуудын шигшээ багуудыг байгуулах, тамирчдыг шаардлагатай спортын хэрэгслээр хангах, гэмтэл бэртлийг яаралтай эмчлэх үүднээс дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах гэх зэрэг хүсэлт, саналыг хэлж байлаа.
Засаг даргын Зөвлөх Д.Хатанбаатар сүүлийн жилүүдэд Чингэлтэй дүүрэгт спортын бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй хийгдэж байгааг хэлээд тамирчдын бэлтгэл хангах заал танхимын хүртээмжийг нөөц бололцоогоо ашиглан нэмэгдүүлэх чиглэлээр дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дарга Р.Очирпүрэвийг судлан танилцуулж холбогдох арга хэмжээ авч ажиллах талаар чиглэл өглөө. Мөн тэрээр дүүргийн сурагч, хүүхэд, залуусын биеийн тамир спортоор хичээллэх нөхцөл бололцоог дээшлүүлэх, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, дэмжих ажлыг дүүргийн Нутгийн захиргааны байгууллагын зүгээс хуулийн хүрээнд бодлогоор дэмжиж ажиллахыг онцолж байсан юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хуваалцах
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.112.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.