Чингэлтэй дүүргийн соёлын төвийг зориулалтын байранд үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангана
Үйл явдал
/
2020-09-02
Чингэлтэй дүүргийн Соёлын төв нь 10 ажилтан, албан хаагчдын бүрэлдэхүүнтэй, дэргэдээ ахмадын “Дөрвөн цаг”, “Үгүйлэгдсэн аялгуу” хамтлагтай, бүжиг, дуу, төгөлдөр хуур, морин хуур, циркийн сургалтыг иргэдэд тогтмол явуулж урлаг, гоо зүйн боловсролыг дээшлүүлэхийг зорин ажиллаж байна.
 
Тус байгууллага байрлаж буй байр нь хөгжим, техник хэрэгсэл, тоглолтын хувцас хадгалах, урлагийн сургалт явуулах зориулалтын өрөө тасалгаагүй байна. Энэ асуудалтай дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл газар дээр нь танилцаж мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулах, дүгнэлтэд үндэслэн шинээр соёлын төв барилга барих асуудлыг шийдэх, нөөц бололцоогоо ашиглан түр хугацаанд дүүргийн Спорт цогцолборт байрлан үйл ажиллагаагаа явуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өгч ажиллалаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хуваалцах
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.123.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.