"ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ МИНИЙ ЕРТӨНЦ" аймгийн хүүхдийн чуулган өнөөдөр онлайнаар нээлтээ хийлээ
Үйл явдал
/
2020-12-07
Цар тахлын хөл хорионы хүнд нөхцөлд байгаа хэдий ч ирээдүй болсон хүүхдүүдийнхээ төлөө, тэдний үгийг сонсох, дэмжих, хамтран ажиллах нь чухал юм.
 
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа, Засаг дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Р.Сэддорж нар чуулганы нээлтэнд оролцлоо.
 
Хүүхдүүд маань чуулгандаа онлайнаар оролцож орон нутгийн удирдлагууддаа хандаж үзэл бодлоо илэрхийлсэн юм.
 
Сумдын Засаг дарга нараар ахлуулсан Хүүхдийн төлөө зөвлөл, ИТХ-ын даргаар ахлуулсан ГХУСАЗЗ, бүх шатны Засаг даргаар ахлуулсан Хамтарсан баг, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээр ахлуулсан Хүүхэд хамгааллын багууд хариуцлагатай ажиллаж зорилтот гэр бүлд амьдарч байгаа, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдрүү чиглэсэн урьдчилан сэргийлэх, нийгмийн ажлын цогц үйлчилгээг үзүүлэхэд онцгойлон анхаарч байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.34.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.