Сүхбаатар, Мандал, Алтанбулаг болон Төмөр замын өртөө зөрлөгүүдтэй Баянгол, сайхан болон бусад сумдын нийт 27335 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамрууллаа
Үйл явдал
/
2020-11-26

Аймгийн Онцгой комиссын мэдээллийг аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Оргил өглөө.

Мэдээллийнхээ эхэнд та бүхэндээ Монгол Улс дэлхий дахинд тусгаар тогтносон бүрэн рэхээ тунхаглан зарласны 96 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Та бүхэн энэ сайхан баярынхаа өдөр гэр гэртээ байж өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Сэлэнгэ аймагт Улс, аймгийн онцгой комиссын бие бүрэлдэхүүн вирусын цар хүрээг хумих, талан зогсоохын төлөө хууль хяналтын, төрийн албан хаагчид 600 гаруй хүн 24 цагаар ажиллаж байна.

Бид вирусын тохиолдол илэрсэн Сүхбаатар, Мандал, Алтанбулаг сумдад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Бусад сумдад ч гэсэн илрээгүй гээд тайвширч болохгүй, иргэдээс түүврийн аргаар шинжилгээ авах, түлээ, нүүрсний аусудлыг шурхай зохицуулах гээд холбогдох бүх арга  хэмжээнүүдийг шуурхай авч ажиллахыг сумдын Онцгой комиссын багт үүрэг болгож байнга холбоотой аижллаж байна.

Хамгийн олон тохиолдол илрээд байгаа Сүхбаатар сумынхаа бүх багуудад гэрийнх нь гадаа очиж түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах ажлыг зохион байгуулж нийт иргэдийн 80 шахам хувийг түргэвчилсэн оношлуурт хамруулж чадлаа.

Бидний эрэхм зориого бол нэгэнт тархсан байсан энэ вирусыг аль болох хурдан шуурхай илрүүлж дараа, дараагийн араг хэмжээнүүдийг авах юм. Иймээс л иргэдээ шинжилгээндээ хурдан хамрагдаж өөрийгөө эрүүл эсэхээ тодорхойлуулан бидний ажилд тус бол гэж анхааруулаад байгаа юм.

Өнөөдрийн ЭМЯ-ны мэдээгээр Сэлэнгэ аймагт 4 тохиолдол ойрын хавьтлаас шинээр илэрч нийт 148 тохиолдол байгааг та бхщүхэн сонссон.Энэ 4 тохиолдол Сүхбаатар сумаас, тэр дундаа өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас гарсан.

Мөн нөгөөтэйгүүр Сүхбаатар сумын иргэн бүрийг шинжилгээнд хамруулж байгаагийн үр дүн гэж та бүхэн ойлгох хэрэгтэй.

Бид ойрын 1058, дас 638, нийт 1696 хавьтлыг тогтоолоо. Тандалт судалгааны ажил үргэлжлэн явагдаж байна.

Аймгийн хэмжээнд 18 ажиглалтын байранд 264 иргэн байна. Гэрийн ажиглалтад 137 иргэн байна. Бид мөн Сэлэнгэ аймагт самар түүх, бусад шалтгаануудаар ирээд хорионд ороод байсан иргэдийг яаралтай буаах ажлыг зохион байгууллаа. Өнгөрсөн 2 өдрийн хугацаанд нийт 1530 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулсны дараагаар аймгийнхаа нутаг дэвсгэрээс гаргах ажлыг хууль хяналтын мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэлээ.

Мандал, Алтанбулаг суманд нэмж бүртгэгдээгүй байгаа нь тухайн сумдын иргэд хөл хорионы дэглэмээ сайн сахиж, гэр гэртээ байж ариутгалын дэглэмээ сайн сахиж байгаагийн үр дүн.

Мандал суманд түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 313, PCR шинжилгээнд 139 иргэнийг хамрууллаа. Ойрын хавьтлын 70, дам хавьтлын 37 иргэнийг ажиглалтад байлгаж байна.

Сүхбаатар, Мандал,Алтанбулаг болон төмөр замын өртөө зөрлөгүүдтэй Баянгол, Сайхан болон бусад сумдын нийт 27335 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамрууллаа. Шинжилгээ авах ажил одоо ч үргэлжилсээр байна.

Нийтийн эзэмшлийн зам талбай, гудамж, орц хонгил, дэлгүүр худалдааны төвүүдийг ариутган халдваргүйжүүлэх ажил тогтмол хийгдэж байна.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.69.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.