Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн шинэ барилгын ажил эхэллээ
Нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн шинэ барилгын шавийг тавилаа. Шав тавих ёслолд Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Т.Бадрал, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Г.Баатар болон хэлтэс албадын дарга нар оролцлоо.
Тус гал унтраах ангийн хуучин барилга 1957 онд ашиглалтад орж байсан 60 гаруй жилийн насжилттай. Аврах гал унтраах 10 дугаар анги Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн нийт дуудлагын 40-50 гаруй хувьд дуудагддаг ачаалалтай ажилладаг. Хуучин барилга газар хөдлөлтийн чичиргээнд тэсвэргүй, ажилчдын ажиллах орчин нөхцөл муу зэрэг олон хүчин зүйлийг харгалзан шинэ барилгын ажлыг эхлүүлж байна гэж Онцгой байдлын Ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян дурдлаа.
Шинээр баригдах байр цутгамал төмөр бетон, хийц бүхий зоорьтой 7 давхар, 37690 м/куб олон улсын стандартад нийцсэн гал унтраах, аврах нэгдүгээр зэргийн анги байрлана. Үндсэн болон туслах албаны 12 автомашины граж, амрах байр, өрөө тасалгаа, танхим зэрэг төлөвлөгдсөн.
Оффисынн барилгад нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, олон улсын стандартад нийцсэн орчин үеийн шийдэл бүхий 500 хүний багтаамжтай хурлын танхим, 150 хүн хооллох танхим, 170 гаруй өрөө тасалгаатай байх юм. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд зарлан мэдээлэх нэгдсэн төв байрлаж, төвийн болон бусад албадтай холбогдон шуурхай байдал хангаж ажилладаг байхаар төлөвлөжээ. Уг барилгыг 2021 оны 11 сард бүрэн ашиглалтад оруулахаар “Голден лайт групп” компани барилгын ажлыг гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.200.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
9 цаг 18 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин
-
Уржигдар 09 цаг 19 мин
-
Уржигдар 10 цаг 31 мин