"Соёлын цаг" Чингэлтэй дүүрэгт
Үйл явдал
/
2020-09-08
Монгол Улсын Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран иргэдэд соёл урлагийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран “Соёлын цаг” хөтөлбөрийг зохион байгуулж байгаа билээ.
Тоглолтын хуваарийн дагуу Чингэлтэй дүүрэгт “Соёлын цаг” үргэлжилж байна. Өнөөдөр 12:00-13:00 цагт Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд, 15:00-16:00 цагт Олон булагтай цэцэрлэгт хүрээлэнд Улсын филармоны уран бүтээлчид тоглолт үзүүлсэн бол 18:00-19:00 цагт Тусгаар тогтнолын талбайд уран бүтээлийн тоглолтоо иргэдэд толилуулах юм.
 
НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.226.120)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.