“СҮҮДЭР БҮҮ ТУСГА” АЯНД НЭГДЭЭРЭЙ
Үйл явдал
/
2020-09-21
Хүүхдийг гэмт хэрэг зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах аюулгүй байдлыг хангахад эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор "Сүүдэр бүү тусга" аяныг 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Аяны хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олны танил жүжигчид, нийтийн дуучдаар видео мэдээлэл бэлтгэж, Цагдаагийн хэлтсийн пэйж хуудсанд байршуулж, “Хайрыг инээд дагана, хүчирхийллийг нулимс дагана”, “Хүүхдийн ертөнцийг хайрлан хамгаалъя”, хэвлэмэл зурагт хуудсыг автобусны буудал, орон сууцны цахилгаан шат зэрэг олон нийтийн газар байршуулан иргэдэд сурталчлан ажиллаж байна.
 
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТЭС
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.81.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.