“Нэг залуу-нэг санаачилга” залуучуудын уулзалтыг зохион байгууллаа
Үйл явдал
/
2020-08-27
“НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдрийг “Олон улсын залуучуудын өдөр” болгон тэмдэглэхээр тунхагласан байдаг билээ. Монгол улсын хувьд энэхүү уриалгыг дэмжиж “Залуучуудын өдөр”-ийг 08 дугаар сарын 25-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас жил бүрийн 8 дугаар сарыг “Залуучуудын хөгжлийн сар” болгон зарлаж, залуучуудын хөгжлийн чиглэлээр олон талт үйл ажиллагааг зохион байгуулж ажилладаг билээ. Энэ жилийн Залуучуудын хөгжлийн сар “Нэг санал-Нэг санаачилга” уриатайгаар зохион байгуулагдаж байна. Тус уриалгын хүрээнд Чингэлтэй дүүргийн Залуучуудын хөгжлийн төвөөс “Нэг залуу, нэг санаачилга” уулзалт, хэлэлцүүлгийг дүүргийн “Хөдөлмөр нийгмийн халамжийн хэлтэс”, “Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв”-тэй хамтран зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт дүүргийн 1-19 дүгээр хороодын 15-34 насны залуучуудын төлөөлөл /нийт 20 залуучууд/ оролцон залуучуудад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэн санал солилцсон юм. Хэлэлцүүлгийн хүрээнд Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс төрөөс залуучуудад хэрэгжүүлж байгаа хууль хөтөлбөрийн танилцуулга, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаар, дүүргийн Эрүүл мэндийн төвөөс залуучуудад тулгамдаж буй нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн замын өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэж үзлэг шинжилгээнд хамрууллаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.8.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.