Олон нийтийн байцаагч нарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг танилцууллаа
Үйл явдал
/
2020-09-05
Чингэлтэй дүүргийн Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газрын нэг, хоёрдугаар хэлтэстэй хамтран Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж, сургалтыг 19 хороодын “Олон нийтийн байцаагч” нарт хүргэлээ.
 
Сургалтыг Чингэлтэй дүүргийн Нэгдүгээр хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажлын Ахлах, цагдаагийн хошууч Ж.Баярбат, Цагдаагийн Хоёрдугаар хэлтэсийн ахмад А.Нансалмаа нар удирдаж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Олон нийтийн байцаагчийн ажиллах журам”-ын 36 дугаар тогтоолыг тус тус танилцууллаа.
 
Мөн сургалтын үеэр дүүргийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс эрхлэн гаргасан “Иргэдийн оролцоотой аюулгүй орчин” гарын авлага, тараах материалыг “Олон нийтийн байцаагч” нарт олгосон юм.
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.135.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.