Үйлдвэрлэгчдэд сургалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2020-09-12

 Чингэлтэй дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих “Бизнес Инкубатор Төв”, “Хөгжлийн Шийдэл” ТББ-ын “BEST” хөтөлбөртэй хамтран 9 дүгээр сарын 10-нд “Аж ахуй нэгжүүдийн хэлбэрүүд тэдгээрийн онцлог” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад нийт 27 үйлдвэрлэгч хамрагдлаа.

Сургалтын үр дүнд үйлдвэрлэгчид албан болон албан бус байгууллагын ялгаа, албан аж ахуй нэгжүүдийн төрөл, хэлбэрүүд, аж ахуй нэгжүүдийн хэлбэрүүдийн давуу болон сул тал, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн чухал заалтууд, боломжийн талаар мэдээлэлтэй боллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.182.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.