Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл Энэтхэг улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2020-08-23
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Бүгд найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэн болон холбогдох хэлтэс, албадын дарга нар байлцлаа.
 
Уулзалтын эхэнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Энэтхэг улстай хөгжүүлж буй харилцаагаа өргөтгөж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.
 
Харин БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх Энэтхэг, Монголын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарыг хамран, өргөн хүрээнд амжилттай хөгжиж байгааг дурдаад чухал төсөл, хөтөлбөрүүдийг Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ онцоллоо.Тухайлбал Энэтхэг улсад 200 гаруй сургуульд 3000 төрлийн чиглэлээр суралцах боломж нээлттэй бөгөөд төрийн албан хаагчид болон сурч боловсрох тэмүүлэлтэй хүүхэд, залуусыг сургах бүрэн боломжтой юм.
 
Мөн сэргээгдэх эрчим хүчийг өрхийн хэрэгцээнд хэрхэн ашиглах чиглэлээр суралцаад эх орондоо ирээд хөршдөө, бусдад энэ төрлийн мэдлэг мэдээллийг олгох сургалт байдгийг онцлов. Энэ нь эрс тэс уур амьсгалтай, эрчим хүчний хэрэгцээ, агаарын бохирдлыг бууруулах асуудалд нухацтай ханддаг манай улс, ялангуяа гэр хороолол хамрах хүрээ ихтэй Чингэлтэй дүүргийн хувьд тун таатай санал гэдгийг Засаг дарга Н.Батсүмбэрэл онцлон хүлээн авлаа. Энэ онд тохиож буй Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд иргэдэд чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах талаар ноён Элчин сайд М.П.Сингх-тэй санал солилцлоо. Уулзалтын дараагаар ноён Элчин сайд М.П.Сингх Чингэлтэй дүүргийн зарим бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.26.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.