Чингэлтэй дүүрэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгууллаа
Үйл явдал
/
2020-11-13
Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн баталсан удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Өдөрлөг зохион байгуулах тухай” А/244 дүгээр тушаал, дүүргийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Өдөрлөг зохион байгуулах тухай” А/660 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар болон төвийн 6 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 434 алба хаагч, дүүргийн 7-19 дүгээр хороодын Засаг даргын ажлын алба, Орон тооны бус ажилчид, Улаан загалмайн хороо, Гамшгаас хамгаалах сайн дурын бүлэг 814 нийт 1248 ажилтан, алба хаагч 2020 оны 11 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд дүүргийн гэр хорооллын 13 хороо, 150 хэсгийн 21558 айл өрхийн, 75923 иргэнд гамшиг осол, гал түймрийн аюул болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх шалган зааварчлах ажиллагааг явуулж 32849 зөрчил дутагдал илрүүлэн газар дээр нь 1324 зөрчлийг арилгуулж 13471 ширхэг санамж сэрэмжлүүлгийн материал өгч ажилласан.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хуваалцах
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.47.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.