Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан хаагчид орон нутагт ажиллаж байна
Үйл явдал
/
2021-10-08
Яг одоо ЭМДЕГ-аас нийслэл болон орон нутгийн гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдэд жирэмсний хяналтын багцын талаар цахим хурал хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.
 
ЭМДЕГ-аас гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын иргэн-даатгуулагчдад үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг хянаж, санхүүжилтийг цаг тухай бүрт нь шуурхай шийдвэрлэн ажилладаг. Сүүлийн үед ЭМБ-ууд Жирэмсний хяналтын багцын нэхэмжлэхийг ирүүлэхдээ XML файлыг алдаатай илгээх, системд оруулсан мэдээлэл шаардлага хангахгүй, дутуу ирүүлэх зэрэгээс үүдэн уг тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг хянах, санхүүжилтийг шийдвэрлэхэд удаашрал үүсээд байна.
 
Иймд өнөөдөр гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, даатгалын эмч, эх барих, эмэгтэйчүүдийн эмч нартай цахим хурал хийж, жирэмсний хяналтын багцын нэхэмжлэлийг ирүүлэхэд анхаарах зүйлс, хэвийн явцтай болон эрсдэлтэй жирэмсний хяналтын багцын ялгаа, нийтлэг зохицуулалтын талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.
 
Цахим хуралд 200 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож Жирэмсний хяналтын багцын нэхэмжлэхтэй холбоотой сонирхсон асуултад хариулт өглөө.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.119.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.