
Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр “Ивээлт Цамхаг констракшн’’ ХХК-ийг 2021 онд батламжилсан. Гэвч тухайн компанийн буруутай үйл ажиллагаанаас болж уг төсөл хэрэгжихгүй бүрэн зогсож, газраа чөлөөлсөн 16 айл өнгөрсөн жилүүдэд хохирсон байна. Уг асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг даргын 2024 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн А/778 дугаар захирамжаар тухайн компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. 2024 оны есдүгээр сарын 18-ны өдрийн А/1092 дугаар захирамжаар тухайн байршлын газрыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр гэрээ байгуулах эрх олгож ажиллахыг нийслэлийн Орон сууцны корпорацид даалгасан. 2024 оны арваннэгдүгээр сард хохирсон иргэдийг түр суурьшуулах орон сууцаар хангасан.






Холбоотой мэдээ
-
4 цаг 47 мин
-
11 цаг 33 мин
-
11 цаг 54 мин
-
Өчигдөр 18 цаг 24 мин
-
Өчигдөр 18 цаг 23 мин
-
Өчигдөр 18 цаг 19 мин
-
Өчигдөр 17 цаг 56 мин
-
Өчигдөр 17 цаг 54 мин
-
Өчигдөр 17 цаг 52 мин
-
Өчигдөр 12 цаг 39 мин
-
Уржигдар 13 цаг 00 мин
-
Уржигдар 10 цаг 35 мин