Булганы улстөр "ХӨШИГНИЙ ЦААНА"
Д.Оюунболд
Үйл явдал
/
7 цаг 38 мин

 Өчигдөр буюу /2025.04.24/ Булган аймгийн ИТХ хуралдаж Насандулам даргыгаа огцруулжээ. Анх 51 хувийн саналаар аймгийн ИТХ-ын дарга болж байсан Насандулам 84 хувийн саналаар огцорч байгаа нь төлөөлөгч нар нь түүнд итгэл үзүүлэхгүй болсон тухай нэгийг өгүүлнэ. Юутай ч тэр Булган аймгийн түүхэн дэх анхны эмэгтэй иргэдийн хурлын дарга болж 5 сар ажиллаад “буулаа”. Одоо Булганы улс төр “хөшигний цаана” хэрхэн өрнөж буйг тайлбарлая. Ингэж нэрлэхийн учир ИТХ-ын дарга асан Ш.Насандулам “төрөлх” МАН-аас нэр дэвшсэн залуу Засаг дарга Д.Пүрэв-Очирийг “унагаахаар” анх эсрэг намтайгаа сүлбэлдэж, Ерөнхий сайдад уламжилж байв. Гэвч өөрийнхөө томилсон Засаг дарга төдийгүй өөрийнх нь шууд удирдлагад байх аймгийн Намын хорооны даргыг Ерөнхий сайд суудлаас нь буулгалгүй авч үлдсэн. Цаашдаа ч Д.Пүрэв-Очирийг авч үлдэх нь нэгэнт тодорхой. Хэрэг явдал цэгцэрсний дараа “урвагчаасаа салах” өөр тоглолт эхэлж журмын нөхдөө худалдсан Ш.Насандулам дарга өөрөө “шангаа хүртэв”. Одоо тэр уйлаад ч нэмэргүй бололтой. Итгэж явсан АН-ын дүү нар нь шаралхаж яваа МАН-ын нөхөдтэй амь нэгтэй гар өргөснөөр Насандулам даргын улс төрийг энд хүргэн өндөрлүүллээ. Уг нь төрөлх намдаа үнэнч байсан бол тэр хуулийн хугацаагаа дуустал зөөлөн суудал дээрээ залрах байсан нь харамсалтай. Б.АРИУН-ЭРДЭНЭ “ТОГЛООМНООС ХАСАГДАВ” Булганы ИТХ-д МАН-15, АН-14 суудалтай байсан. Алт, газар, тендертэй багагүй холбогддог Б.Ариун-Эрдэнэ сандал суудалтайгаа зууралдаад удаж буй. Тахимаа өгөхгүй байгаа бөх, аймгийн АН-ын дарга маань өөрөө төрсөн сумандаа ялчихсан л бол АН ялалтын тугийг магнайдаа залчихаар байлаа. Гэвч өөртөө дүгнэлт хийж, хариуцлага хүлээдэггүй нөхөр юмсанж. УИХ-д ялагдаж, намын нөхдөдөө цалинг нь өгсөнгүй, орон нутагт ялагдаж намынхаа өрийг бас л төлсөнгүй. Ерөнхий сайдад өргөн барьчих л юм бол би Хэро Баатар, Женко ах нараараа Д.Пүрэв-Очирийг “өлхөн буулгачихна” гэж амласан ч тэр чадсангүй. Цаашдаа ч чадахгүй болсон. Женко ах нь “өөрийгөө яая” гэж явааг бид мэднэ. Нэгэнт Д.Пүрэв-Очирийг огцруулж чадахгүйгээ мэдсэн АН-ын бүлгийн төлөөлөгч нар “намын даргагүй” тоглоомонд өөрсдөө бие даан тоглож байна. Арга ч үгүй. Хэдэн удаа намын даргадаа боломж олгохов тоо нь гүйцээ байлгүй. Булганы унаган хүүхдүүд учир хэрүүл, улс төржилтөө хойш тавьж, дээрээ хамтарсан Засаг байгуулсан юм хойно бид ч хамтаръя гэдэг уриалгад нэгджээ. Байж болох тун сайн хувилбар. Харин Ариун-Эрдэнэ энэ чигээрээ Булганы улс төрийн тоглоомоос хасагдаж байгааг илтгэсэн эхний зураглал энэ. Арга ядсандаа Булганд АН олонх болсноор аймгийн ИТХ-ын даргаа авлаа гэдэг мэдээг сайтуудаар сэвүүлж сууна. Гэвч МАН-ын бүлэг, АН-ын бүлэг хамтарч байгаа гэдгийг шинэхэн ИТХ-ын дарга Ж.Ганболд нь төлөөлөгч нарынхаа 100 хувийн саналаар сонгогдсоноос бэлхэн ойлгохоор байна. Л.ОДОНЧИМЭГ “МООДНООС ГАРАВ” Аймгийн ИТХ дахь 2 намын суудлын тооны харьцааны ойрыг овжин ашигласан хүн бол Одончимэг. Саяхан л АН, МАН аль аль нь түүнд амлаагүй албан тушаал, хэргэм зэрэг, хөрөнгө мөнгө үлдээгүй байлаа. Хүүхэд наснаасаа сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулсан Ардын Намаасаа насны бөгсөн дээр урваснаар “хэн ч биш” болон үлдлээ “хөөрхий”. Одоо 2 нам нэгэнт хамтарсан хойно Одончимэг “моодноос гарав”. Улс төрийн урвагчдад урагшлах алхам үлддэггүйг энэ жишээ тодхон харуулж байна. Хойчийн залуус минь санаж яваарай. Олон жилийн итгэл үнэмшил, журмын нөхдийн зүтгэлийг өөрийн гараар дуусгаж байгаа нь харамсалтай. Булганы улс төрийн хэрүүл энд хүрээд дуусаасай гэж ерөөе.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
3
0
0
0
Сэтгэгдэл: (2)
Таны IP: (3.148.239.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
(59.153.115.156) 2025-04-26 00:51:44
Ийм байдлаар халаа солио хийсээр 4 жил болох юм бна даа яана даа ялж. Ялгагдаж сураач.
(66.181.176.134) 2025-04-25 22:19:11
Харин ардчилал зөв тогловол ариунэрдэнэд ялалт байна шүү. Зүгээр зоригтой үз хожил байна энэ бичсэн зүйл сэтгэл зүйн дайралт байна унасан иргэдийн дарга саналаа өгөх нь тодорхой тэр бүсгүй тэнэг хүн бишээ нам нь яаж өөрөөр тоглож байгаа харж байгаа шүү дээ