Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 14-р өргөтгөсөн хуралдаан боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-09-03

Өнөөдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит 14-р өргөтгөсөн хуралдаан зохион байгуулагдлаа. 

Хуралдаанаар 2020 оны Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж буй төсөл арга хэмжээний явц, гүйцэтгэлтэй танилцан, хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнгийн талаар Чингэлтэй дүүргийн Тамгын газрын хэлтэс, албаны дарга нар мэдээлэл өгч, үүрэг чиглэл авж ажиллалаа.

Хэрэгжилтийн талаар “Эрүүл мэнд 2020 хөтөлбөр”“Хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”“Чингэлтэйн боловсрол 2020 хөтөлбөр”, “Ногоон дүүрэг хөтөлбөр”, “Жаргалтай гэр бүл хөтөлбөр”, “Хотын иргэн, хотын соёл хөтөлбөр”, “Гамшгаас хамгаалах сайн дурын үйл ажиллагааг дүүргийн хэмжээнд зохион байгуулах гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр”-ийн талаар танилцаж ажиллалаа.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.235.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.