Үндэсний аудитын газрын албан хаагчид “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
Үйл явдал
/
2021-10-06

Үүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэхээ зарласан

.
Тус хөдөлгөөнийг “Мод тарих үндэсний өдөр”-өөр буюу 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр албан ёсоор эхлүүлсэн бөгөөд 100 жилийн ойг угтан өрнүүлж буй сайн үйлсийн аяны хүрээнд Үндэсний аудитын газрын хамт олон “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдэж, Сонгино хайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баруун салааны Бумбатын булагт мод тарилаа. Нэмэлт хар шороо бэлтгэх шаардлагагүй хөрс сайтай газар тул Бумбатын булагт тарьсан модоо Үндэсний аудитын газрын хамт олон цаашид тогтмол арчилж хамгаалах юм. .
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт энэ сарын 4-11-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрууд 100 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй энэхүү сайн үйлсийн аяныг аймаг орон нутагтаа түүчээлэх юм.


Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.152.139)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.