Гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад хяналт-шалгалтын ажлыг зохион байгуулж байна
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өнөөдрийн байдлаар Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 2500 гаруй байгууллагатай “Эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах” гэрээг байгуулан, иргэн-даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээнд чанарын хяналт хийж санхүүжилтийг шийдвэрлэн ажиллаж байна.
ЭМДЕГ-аас гэрээт байгууллагуудыг гэрээний хэрэгжилтийг хангуулах хүрээнд газар дээрх хяналт-шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулдаг. Энэ хүрээнд Коронавирист халдвар (Ковид-19) цар тахлын дэгдэлтийн үед сорьцод ПГУ Cov-SARS 2 шинжилгээ хийж байгаа зарим нийслэлийн болон орон нутгийн төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад газар дээрх хяналт, үнэлгээ хийж байна. Хяналт, үнэлгээгээр нийслэлийн 5 лаборатори болон орон нутгийн 24 эрүүл мэндийн байгууллагын сорьцод хийсэн ПГУ Cov-SARS 2 шинжилгээний санхүүжилтийг холбогдох тушаалын дагуу нэхэмжилсэн эсэхэд газар дээрх хяналт, шалгалтыг хийх юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.33.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
9 цаг 34 мин
-
Өчигдөр 10 цаг 42 мин
-
Уржигдар 14 цаг 39 мин
-
2025-01-03
-
2025-01-01
-
Уржигдар 14 цаг 39 мин
-
9 цаг 34 мин
-
Өчигдөр 10 цаг 42 мин
-
2025-12-31
-
2025-01-01