ЭМЯ-нд ажиллаж байсан этгээд КОРОНАВИРУСИЙН талаар ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ тараажээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-03-26

Монгол улсын Засгийн газар, УОК, ЭМЯ, ЦЕГ, ОБЕГ, ЗӨСҮТ зэрэг байгууллагууд дэлхий нийтийг хамраад байгаа цар тахлын эсрэг ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Коронавирус халдварын талаар санаатайгаар худал мэдээлэл тараасан иргэдийг Зөрчлийн хуулийн дагуу шийтгэж байгаа. Тэгвэл Эрүүл мэндийн яаманд хариуцлагатай алба хашдаг байсан нэгэн иргэн ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ тараасны улмаас Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж. Өмнө нь худал мэдээлэл тараасан иргэдийг хуулийн байгууллагаас илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгаж байсан.  Одоогийн байдлаар  дөрвөн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа аж. Зөрчлийн шинжтэй 12 хэргийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхлэн шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.61.218)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.